Эмийг ямар үед хэрэглэх талаар

бичсэн: И.Ууганцэцэг, 2017-04-24, 11:47
Эмийг ямар үед хэрэглэх вэ?

Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог. Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.

Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?

Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биений...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмийн зохистой хэрэглээ

бичсэн: И.Ууганцэцэг, 2017-04-24, 11:45
Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг. Эм хэрэглэгч энгийн хүний хувьд ямар эмийг, ямар хэмжээгээр, өдөрт хэдэн удаа, яаж хэрэглэх хийгээд хоол ундны дэглэмийг...
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмийн буруу хэрэглээ

бичсэн: И.Ууганцэцэг, 2017-04-24, 11:42
- эмийн буруу хэрэглээ

Эмийг буруу хэрэглэвэл ямар сөрөг нөлөө гарах вэ?

Ямар ч эмийг буруу хэрэглэвэл бие махбодид олон сөрөг нөлөө үзүүлэхээс гадна таны эрүүл мэнд болон амь насанд аюул учруулж болно. Тухайлбал: Эмийг эмчийн зааваргүй өөрөө дур мэдэн сонгох тохиолдолд өөрт тохирох эмийг зөв сонгон хэрэглээгүй бол өвчний эдгэрэлтэд нөлөөлөхгүй тул өвчин архагшиж, хүндэрч болно. Мөн эдийн засгийн хувьд үргүй зардал гарна. Эм хэрэглэх дэглэмийг баримтлахгүй өвчний зарим шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц эмээ хэрэглэхээ больсноос өвчин хүндрэх, архагших, эмэнд дасалтай болох зэрг...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Зөөлөн эм:

бичсэн: И.Ууганцэцэг, 2017-04-24, 10:53

Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг  эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ

Зөөлөн эмийн хэлбэрт тосон түрхэц /unguentum/, өтгөн тос /pasta/, лаа /suppostorium/, гоюу /emplastrum /хамаарагдана.

Үрэл-Pilulae

Өтгөн нягт зуурдсаар 0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй, тугнасан хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ.

Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин ...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Эмийн хэлбэр:

бичсэн: И.Ууганцэцэг, 2017-04-24, 10:48
Төрөл бүрийн өвчин эмгэгийг эмчлэх, сэргийлэх зорилгоор эмийн зүйлийг эмнэлгийн практикт хэрэглэхэд тохиромжтой байдалд оруулан бэлтгэхийг эмийн хэлбэр гэнэ. Эмийг найрлаганд нь орсон бодисоос хамааран хатуу, шингэн, зөөлөн хэлбэртэй гэж гурав ангилдаг. 

Эмийн хатуу хэлбэр

Эмийн хатуу хэлбэрт нунтаг,  бэмбий, үрэл, шахмал, мөхлөг, цуглуулга зэрэг хэлбэр орно.

Нунтаг: Нэг буюу хэд хэдэн хуурай хөвсгөр эмийн бодисуудаас тогтсон, гадуур ба дотуур хэрэглэхэд зориулагдсан хатуу эмийн хэлбэрийг нунтаг гэнэ. Нунтаг нь манай тооллоос 3000 жилийн өмнө хэрэглэгдэж байсан эртний эмийн хэлбэр. Нунт...

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих