2017-04-24
Зөөлөн эм:

Гадаад шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай гадуур хэрэглэгддэг  эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ

Зөөлөн эмийн хэлбэрт тосон түрхэц /unguentum/, өтгөн тос /pasta/, лаа /suppostorium/, гоюу /emplastrum /хамаарагдана.

Үрэл-Pilulae

Өтгөн нягт зуурдсаар 0.1-0,5 г жинтэйгээр дотуур хэрэглэхэд зориулж бэлтгэсэн бөөрөнхий хэлбэртэй, тугнасан хатуу эмийн хэлбэрийг үрэл гэж нэрлэнэ.

Үрэл нь дээр үеэс хэрэглэгдэж  ирсэн эртний эмийн хэлбэрүүдийн нэг бөгөөд шахмал эмийн хэлбэр гарснаас хойш хэрэглэх нь цөөрсөн боловч уламжлалт эмийн хэлбэрийнг үрэл хэлбэрээр бэлтгэж болно. Үрлийн жин нь 0.1-0,5-ын хооронд хэлбэлзэх ба 4-8мм диаметртэй. Үрэл нь эмчилгээний үйлдэл үзүүлдэг эмийн бодис, үрэлд зохих багтаамж, уян хатан байдлыг олгогч туслах бодис хоёроос тогтсон нарийн бүтэцтэй эмийн хэлбэр юм. Үрэл нь дараах үндсэн шаардлагуудыг хангах ёстой.

1.    Үрэл нь ходоод нарийн гэдсэнд задарч эсчилгээны үйлдэл үзүүлэх ёстой

2.    Үрлийн зуурдас нь уян хатан, харимхай байх ёстой. Үрлийн зуурдас уян хатан харимхай байна гэдэг нь зуурдас тодорхой хэлбэрт орох чадвартай байхыг хэлнэ.

3.    Үрлийн зуурдас нь цян хатан, нягт байна. Ийм биш байвал зөөлөрч гадны хүчний нөлөөгөөр бөөрөнхий хэлбэрээ алдана. Хэрэв нягт байвал савх болгох, цаашид үрэл болгож хэлбэржүүлэхэд бэрхшээлтэй байдаг.

Тосон түрхэц-unguentum

Гадуур арьс,салст бүрхэвч шарханд түрхэж хэрэглэдэг өтгөвтөр, тосорхог зөөлөн эмийн хэлбэрийг тосон түрхэц гэж нэрлэнэ.-гэдэг үг нь түрхэх гэсэн утгатай латин үг юм аа. Тосон түрхэц нь гадна байдлаараа гахайн өөхтэй төстэй,түрхэхэд наалдамхай, хүний биеийн дулаанд хайлдаг,арьсыг зөөлрүүлж үйлчилдэг. Гадна байдлаараа тосон түрхэц нь зөөлөн, өтгөн, нягт, тогтвор муутай байх ба хэлбэр дүрсээ алддаг байдлаараа хатуу бие, шингэнээс ялгаатай. Тосон түрхцийн дисперсийн онцлог нь өтгөн унжралдсан шинж чанартай байдаг тул түүний уусдаггүй хатуу дисперсийн фазынх  нь хэсгүүд ялгарахгүй байдгаараа шингэн эмийн хэлбэрээс ялгагдана. Тосон тшрхэц нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүхтэй эртний эмийн хэлбэр бөгөөд манай тооллоос 2500-3000 жилийн өмнө тосон түрхцийг хэрэглэж байсан ба Гиппократ, Гален, Авеценна үэрэг эрдэмтэд өргөн хэрэглэж байжээ. Орчин шеийн анагннх ухаанд тосон түрхэц нь өөрийн байр суурийг алдалгүй  чухал үүргийг гүйцэтгэсээр байна. Тосон түрхцийг хэрэглэх байдал, эмчилгээний үйлдэл болон консистенц, дисперсийн системийн төрөл, суурь бодисын төрлөөр нь ангилна.   

Суппозиторий лаа, бөмбөлөг-suppositoria

Суппозиторий нь ердийн температурт хатуу байдалтай боловч биеийн халуунд хайлдаг, биеийн хөндий эрхтэнд хийж хэрэглэдэг зөөлөн эмийн тугнагдсан хэлбэр юм. Суппозиторий гэдэг нэр нь ,,Supponere,,- орлох гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Суппозиторийг хэрэглэх зам, дүрс хэлбэрээс нь хамаарч шулуун гэдэсны лаа-suppositoria rectalia, үтрээны лаа буюу бөмбөлөг-suppositoria vaginalia, савх-bacillia гэж ангилна. Суппозиторий нь эмийн бодис ба суурь бодисоос тогтсон эмийн хэрбэр юм.
Бичсэн: И.Ууганцэцэг | цаг: 10:53 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax